Jury

Гуравдугаар бүлэг. Хотын зохион байгуулалт, удирдлагын тогтолцоо

Хүннү хотын эрх зүйн байдлын тухай хууль 12 дугаар зүйл. Хотын удирдлага, түүний тогтолцоо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-17

12.1.Хотын удирдлага дараах тогтолцоотой байна.

12.1.1.хотын Зөвлөл;

12.1.2.хотын Захирагч;

12.1.3.хотын Ерөнхий архитектор.

12.2.Хотын нийгэм, эдийн засгийн хөгжлийн бодлогыг тодорхойлох, хотын чиг үүрэгт хамаарах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх үүргийг Хүннү хотын Зөвлөл хэрэгжүүлнэ.
/Энэ хэсэгт 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

12.3.Хотын өдөр тутмын үйл ажиллагааг удирдан чиглүүлж зохион байгуулах үүргийг хотын Захирагч гүйцэтгэнэ.

12.4.Хотын Ерөнхий архитектор нь Хот байгуулалтын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан болон энэ хуульд заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

12.5.Хот нь хөгжлийн корпорацтай байна.

12.6.Хотын хөгжлийн корпорац нь энэ хуулийн 16.1-д заасан чиг үүргийг хэрэгжүүлнэ.

12.7.Хотын удирдлага энэ хуульд заасан зарим чиг үүргээ холбогдох хуульд заасны дагуу гэрээний үндсэн дээр бусдаар гүйцэтгүүлж, холбогдох зардлыг бүрэн, эсхүл хэсэгчлэн санхүүжүүлж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.