Jury

Тавдугаар бүлэг. Хот, тосгоны төсөв, санхүү, эдийн засгийн үндэс

Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хууль 37 дугаар зүйл. Хот, тосгоны төсөв

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2026-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

37.1.Хот, тосгон нь Төсвийн тухай хуульд заасан эх үүсвэрээс бүрдсэн төсөвтэй байна.

37.2.Улсын зэрэглэлтэй хотын хороолол нь тухайн хотын, орон нутгийн зэрэглэлтэй хот болон тосгон нь аймаг, нийслэлийн төсвийн бие даасан бүрэлдэхүүн хэсэг байна.

37.3.Хот, тосгоны төсвийг боловсруулж, батлахдаа оршин суугч иргэдийн санал, оролцоог хуульд заасны дагуу хангасан байна.

37.4.Хот, тосгоны төсвөөр энэ хуульд заасан өөрийн чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг санхүүжүүлнэ.

37.5.Хот, тосгонд шилжүүлсэн засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн болон төрийн чиг үүргийг төлөөлөн хэрэгжүүлэх эх үүсвэрийг холбогдох дээд шатны төсөв, улсын төсвөөс хуваарилна.

37.6.Хот, тосгоны төсвийн харилцааг энэ хуульд заасан зарчмыг баримтлан Төсвийн тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжоор зохицуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.