Jury

Зургадугаар бүлэг. Биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, тамирчин, дасгалжуулагч, шүүгч

Биеийн тамир, спортын тухай хууль 33 дугаар зүйл. Биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, тамирчин, дасгалжуулагчийн нийгмийн баталгаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Мөрдөж эхэлсэн
2025-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

33.1.Тамирчин доор дурдсан нийгмийн баталгаагаар хангагдана:

33.1.1.Олон улсын олимпын хорооны ивээл доор зохион байгуулагддаг тив, дэлхийн аварга шалгаруулах тэмцээн, наадам болон үндэсний хэмжээний тэмцээн, наадамд амжилттай оролцож медаль хүртвэл энэ хуулийн 9.1.5-д заасан журмын дагуу мөнгөн шагнал авах;

33.1.2.үндэсний шигшээ багийн тамирчны цалингийн хэмжээ, урамшууллыг гаргасан амжилт, цол зэрэг, ур чадварыг харгалзан тусгайлан тогтоох;

33.1.3.спортын сургалт, дасгалжуулалт болон тэмцээнд оролцогчийг дүрмийн шаардлага хангасан тоног төхөөрөмж, хувцас хэрэгслээр тухайн байгууллага хангах;

33.1.4.хөгжлийн бэрхшээлтэй тамирчин бусад тамирчны нэгэн адил нийгмийн баталгаагаар хангагдах.

33.2.Биеийн тамир, спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагч дараах нийгмийн баталгаагаар хангагдана:

33.2.1.хөдөлмөрийн хүнд нөхцөл, мэргэжлийн онцлог, ажил үүрэгтээ тохирсон цалин, нэмэгдэл хөлс, нөхөн олговор, тусламж, шагнал, урамшуулал авах;

33.2.2.тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдал, долоо хоногийн амралтын өдөр ажиллаж, нөхөн амруулаагүй бол Хөдөлмөрийн тухай хуулийн 109.2-т заасан нэмэгдэл цалин хөлс олгох, бусад урамшуулал, дэмжлэг үзүүлэх;

33.2.3.тухайн нутаг дэвсгэрийн онцлог, төвөөс алслагдсан байдлыг харгалзан орон нутгийн өмчийн биеийн тамир, спортын байгууллагын биеийн тамир спортын ажилтан, арга зүйч, дасгалжуулагчид 5 жил тутамд нэг удаа зургаан сарын үндсэн цалинтай нь тэнцэх хэмжээний мөнгөн тэтгэмжийг улсын төсвөөс ажиллаж байгаа байгууллагаар нь дамжуулан олгох.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.