Jury

Хоёрдугаар бүлэг. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар төрийн байгууллагын хүлээх нийтлэг үүрэг

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 6 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Засгийн газар мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

6.1.1.төрөөс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, дэмжлэг үзүүлэхтэй холбогдсон дүрэм, журмыг хууль тогтоомжид нийцүүлэн батлах;

6.1.2.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих виртуал бүс байгуулах;

6.1.3.мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжихэд шаардлагатай улсын төсвийн хөрөнгө оруулалт, санхүүжилтийн хэмжээг тодорхойлох;

6.1.4.энэ хуулийн 4.1.2-т заасан дэвшилтэт технологийн жагсаалтыг цахим хөгжил, харилцаа холбооны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын саналыг үндэслэн батлах;

6.1.5.бүх нийтийн цахим ур чадварын бүтцийн хүрээг батлах;

6.1.6.хиймэл оюун ухаан, их өгөгдөл, блокчэйн, сансрын үйлдвэрлэлийн дэвшилтэт технологид суурилсан сэндбоксыг байгуулж, холбогдох журам батлах.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Журам батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Жагсаалт батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.