Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 5 дугаар зүйл. Мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар баримтлах зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-06-05
Эх сурвалжаас татсан
2026-10-22

5.1.Төрөөс мэдээллийн технологийн үйлдвэрлэлийг дэмжих талаар баримтлах бодлогыг тодорхойлох, мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдэд дэмжлэг үзүүлэхэд дараах зарчмыг баримтлан ажиллана:

5.1.1.төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах;

5.1.2.төр мэдээллийн технологийн шинэ бүтээгдэхүүн үйлдвэрлэхээс татгалзаж, худалдан авах ажиллагаагаар хэрэгжүүлэх;

5.1.3.мэдээллийн технологийн үйлдвэрлэл эрхэлж байгаа хүн, хуулийн этгээдэд үзүүлэх дэмжлэг нь олон нийтэд ил тод, нээлттэй, шударга байх;

5.1.4.мэдээллийн технологийн үйлдвэрлэлд хүн, хуулийн этгээд тэгш эрхтэй, чөлөөтэй оролцох;

5.1.5.мэдээллийн технологийн үндэсний үйлдвэрлэлийг хөгжүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.