Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль 1 дүгээр зүйл. Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн Нэг дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалт, Хоёр дахь хэсгийн 1, 2, 3 дахь заалт, мөн зүйлийн Гурав, Зургаа дахь хэсэгт заасан анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа эрүү, иргэний хэрэг, маргаан, эрүүгийн хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэрэг, маргааныг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд шилжүүлнэ.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2024-06-05
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.