МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль
Шүүх байгуулах тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2024-06-05-нд батлагдсан, 6 зүйлтэй.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2024-06-05
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- ШҮҮХ БАЙГУУЛАХ ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ
Агуулга
6 зүйл- 1 дүгээр зүйлШүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн Нэг дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалт, Хоёр дахь хэсгийн 1, 2, 3 дахь заалт, мөн зүйлийн Гурав, Зургаа дахь хэсэгт заасан анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа эрүү, иргэний хэрэг, маргаан, эрүүгийн хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэрэг, маргааныг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд шилжүүлнэ.
- 2 дугаар зүйлШүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болмогц шүүгчийг анхан болон давж заалдах шатны шүүхэд шилжүүлэн томилуулах тухай саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
- 3 дугаар зүйлШүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 1 дүгээр зүйлийн Гурав дахь хэсэг, 2 дугаар зүйлийн Дөрөв дэх хэсэгт заасан анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгчийг томилуулах тухай саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
- 4 дүгээр зүйлШүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн Нэг дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалт, Хоёр дахь хэсгийн 1, 2, 3 дахь заалт, мөн зүйлийн Гурав, Зургаа дахь хэсгийг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
- 5 дугаар зүйлШүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 1 дүгээр зүйлийн Гурав дахь хэсэг, 2 дугаар зүйлийн Дөрөв дэх хэсгийг 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
- 6 дугаар зүйлЭнэ хуулийг 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр баталсан Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
Эхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 2 дугаар зүйлийн Нэг дэх хэсгийн 1, 2, 3 дахь заалт, Хоёр дахь хэсгийн 1, 2, 3 дахь заалт, мөн зүйлийн Гурав, Зургаа дахь хэсэгт заасан анхан шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа эрүү, иргэний хэрэг, маргаан, эрүүгийн хэргийн шүүх харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэрэг, маргааныг 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан нутаг дэвсгэрийн харьяаллын шүүхэд шилжүүлнэ.
2 дугаар зүйл. Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болмогц шүүгчийг анхан болон давж заалдах шатны шүүхэд шилжүүлэн томилуулах тухай саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
3 дугаар зүйл. Шүүх байгуулах тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 1 дүгээр зүйлийн Гурав дахь хэсэг, 2 дугаар зүйлийн Дөрөв дэх хэсэгт заасан анхан болон давж заалдах шатны шүүхэд шүүгчийг томилуулах тухай саналыг Шүүхийн ерөнхий зөвлөл Монгол Улсын шүүхийн тухай хуульд заасны дагуу 2026 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийн дотор Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлнэ.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.