Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 6 дугаар зүйл. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд баримтлах зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-10-22

6.1.Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжихэд дараах зарчмыг баримтална:

6.1.1.нийгмийн түншлэл, иргэдийн оролцоог дэмжсэн байх;

6.1.2.орон нутгийн өвөрмөц онцлог, чадавхад үндэслэсэн байх;

6.1.3.хөдөлмөр эрхлэлт, өрсөлдөх чадварыг дэмжсэн байх;

6.1.4.байгаль орчинд ээлтэй байх;

6.1.5.судалгаа, шинжилгээнд үндэслэсэн, дэвшилтэт технологи, инновацад тулгуурласан байх;

6.1.6.аялал жуулчлалыг дэмжсэн, эдийн засгийн үр ашигтай байх;

6.1.7.салбар хоорондын уялдааг хангасан байх;

6.1.8.ил тод, нээлттэй, тэгш, хүртээмжтэй байх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.