Jury

Тавдугаар бүлэг. Төрийн байгууллагын бүрэн эрх

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хууль 23 дугаар зүйл. Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллагын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-05-16
Эх сурвалжаас татсан
2026-10-22

23.1.Соёлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага соёлын бүтээлч үйлдвэрлэлийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

23.1.1.соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих хууль тогтоомж, Засгийн газрын болон сайдын шийдвэрийн биелэлтийг хангуулах ажлыг улсын хэмжээнд зохион байгуулах;

23.1.2.соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээний судалгаа, хөгжүүлэлтийг зах зээлд нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлэх;

23.1.3.төрийн болон орон нутгийн өмчийн байгууллагын соёлын бүтээгдэхүүн, үйлчилгээг бүртгэх, хадгалах, түгээх, ашиглахад дэмжлэг үзүүлэх;

23.1.4.холбогдох хуулийн хүрээнд телевиз, радиогийн уран сайхны нийтлэл, нэвтрүүлгийн орчинд эрх бүхий байгууллагатай хамтран хяналт тавих.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.