Jury

Хоёрдугаар бүлэг органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлага, эрх, үүрэг, хориглох зүйлс

Органик бүтээгдэхүүний тухай хууль 6 дугаар зүйл. Органик үйлдвэрлэл эрхлэгчид тавигдах шаардлага

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-01-17
Мөрдөж эхэлсэн
2025-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

6.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч дараах нийтлэг шаардлагыг хангана:

6.1.1.энэ хуульд заасан шаардлага, журмыг баримталж органик үйлдвэрлэлд шилжих;

6.1.2.органик үйлдвэрлэлд шилжихдээ энэ хуулийн 7.4-т зааснаас бусад бодисыг тухайн бүтээгдэхүүний үйлдвэрлэлд хэрэглэхийг зогсоох;

6.1.3.усны бохирдлоос сэргийлэх, цас, борооны усыг ашиглах, хаягдал багатай, эсхүл хаягдалгүй усны технологи ашиглах;

6.1.4.биотехникийн болон биологийн олон янз байдлын чанарыг сайжруулах арга хэмжээг хэрэгжүүлэх;

6.1.5.өөрийн болон хөрш зэргэлдээ, нийтийн эзэмшлийн газрын байгаль орчин, эд зүйлсийг хамгаалах.

6.2.Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгч органик үйлдвэрлэлд шилжихдээ холбогдох хууль тогтоомжид заасан хүнсний аюулгүй байдлын шаардлагыг хангасан байна.

6.3.Хуулиар хориглоогүй бол улсын тусгай хамгаалалттай газар нутаг болон орчны бүсэд органик үйлдвэрлэл эрхэлнэ.

6.4.Орцын 95 болон түүнээс дээш хувь нь органик найрлагатай бүтээгдэхүүнийг органикт тооцно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.