Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Органик бүтээгдэхүүний тухай хууль

Органик бүтээгдэхүүний тухай хууль нь 2024-01-17-нд батлагдсан, 19 зүйлтэй.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-01-17
Мөрдөж эхэлсэн
2025-01-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-07
Албан ёсны нэр
ОРГАНИК БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ТУХАЙ

Агуулга

19 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх, боловсруулах, баталгаажуулах, бүртгэх, органик болохыг илэрхийлсэн тэмдэг хэрэглэх, сурталчлах, худалдаалах, органик үйлдвэрлэл эрхлэгчид төрөөс дэмжлэг үзүүлэх, урамшуулал олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Органик бүтээгдэхүүний хууль тогтоомж

2.1.Органик бүтээгдэхүүний хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Хүнсний тухай хууль, Хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль, Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай хууль, Амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүнийг улсын хилээр нэвтрүүлэх үеийн хорио цээрийн хяналт, шалгалтын тухай хууль, Байгаль орчныг хамгаалах тухай хууль, Ургамал хамгааллын тухай хууль, Тариалангийн тухай хууль, Байгалийн ургамлын тухай хууль, Ойн тухай хууль, Зар сурталчилгааны тухай хууль, Зөрчлийн тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хууль нь хөдөө аж ахуйн болон байгалийн гаралтай органик хүнс, хүнсний бус түүхий эд, бүтээгдэхүүн, мал, амьтан, тэжээл, бордоо, таримлын үр, суулгацыг үржүүлэх, үйлдвэрлэх, бэлтгэх, боловсруулах, хоол үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэх, тээвэрлэх, хадгалах, савлах, шошголох, худалдаалах, экспортлох, импортлох үйл ажиллагаанд үйлчилнэ.

3.2.Энэ хуулийн 3.1-д заасан үйл ажиллагаа шилжилтийн үеийн органик үйлдвэрлэлийн бүх үе шатанд хамаарна.

3.3.Амьтны тухай хуулийн 4.1.7-д заасан агнуурын амьтны түүхий эдээр органик бүтээгдэхүүн үйлдвэрлэх ажиллагааг энэ хуулиар зохицуулахгүй.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.