Jury

Тавдугаар бүлэг бусад зүйл

Органик бүтээгдэхүүний тухай хууль 17 дугаар зүйл. Органик үйлдвэрлэл, органик бүтээгдэхүүнд тавих хяналт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2024-01-17
Мөрдөж эхэлсэн
2025-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-07

17.1.Органик үйлдвэрлэл эрхлэгч органик бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй, аюулгүй байдал болон зөрчлөөс үүсэн гарах үр дагаврыг бүрэн хариуцна.

17.2.Баталгаажуулалтын байгууллага органик бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн үйл явцад олон улсын норматив баримт бичиг болон энэ хуулийн 11.4.1-д заасан гэрээний дагуу хяналтыг хэрэгжүүлнэ.

17.3.Нийтийн хэрэгцээнд нийлүүлсэн органик бүтээгдэхүүний шошгод тавих төрийн хяналтыг Төрийн хяналт шалгалтын тухай хууль болон бусад холбогдох хуулиар зохицуулна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.