Jury

Нэгдүгээр бүлэг

Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль 4 дүгээр зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2023-12-07
Мөрдөж эхэлсэн
2024-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

4.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:

4.1.1."авто зогсоол" гэж тээврийн хэрэгслийг байрлуулах, хадгалах зориулалт бүхий талбай, байгууламжийг;

4.1.2."замын хөдөлгөөний түгжрэл" гэж замын хөдөлгөөний эрчим буурч, авто замаар зорчих тээврийн хэрэгслийн хөдөлгөөний дундаж хурд 20 км/цагт хүрэхгүй, тээврийн хэрэгслийн дараалал нэмэгдэх байнгын шинжтэй үзэгдлийг;

4.1.3."гэр хорооллыг орон сууцжуулах" гэж нийгмийн зайлшгүй хэрэгцээнд үндэслэн газар чөлөөлөлт хийгдсэн талбайд гэр хорооллыг барилгажуулах үйл ажиллагааг;

4.1.4."гэр хорооллыг орон сууцжуулах үйл ажиллагааг хэрэгжүүлэгч" гэж гэр хорооллыг орон сууцжуулах нийслэлийн өмчит хуулийн этгээдийг;

4.1.5."нийгмийн зайлшгүй хэрэгцээ" гэж нийтийн эрх ашиг, иргэний эрүүл, аюулгүй орчинд амьдрах суурь хэрэгцээг хангах зориулалттай нийтээр ашиглах нийгмийн суурь үйлчилгээний барилга байгууламж, тэдгээрийн шугам, сүлжээ, инженерийн дэд бүтцийг;

4.1.6."автотээврийн хэрэгсэл" гэж Автотээврийн тухай хуулийн 3.1.1-д заасныг.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВЭР, АВТО ЗОГСООЛ

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.