Jury

Тавдугаар бүлэг. Биржийн арилжаанд оролцогч

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 20 дугаар зүйл. Биржийн арилжаанд оролцогчид хориглох зүйл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-23
Мөрдөж эхэлсэн
2023-06-30
Эх сурвалжаас татсан
2026-10-22

20.1.Биржийн арилжаанд оролцогч дараах үйл ажиллагаа явуулахыг хориглоно:

20.1.1.арилжаанд оролцогч бусад этгээдийн нэр хүндийг гутаах, эсхүл өрсөлдөгчөө алдагдалд оруулж болохуйц худал, зөрүүтэй буюу гуйвуулсан мэдээ тараах, бусдыг төөрөгдүүлэх, хуурч мэхлэх;

20.1.2.үгсэн хуйвалдах, харилцан тохиролцох замаар биржээр арилжаалах бүтээгдэхүүний үнийг зохиомлоор тогтоох, зах зээлийг урвуулан ашиглах зорилготой аливаа үйлдэл хийх;

20.1.3.хууль тогтоомжоор хориглосон бусад.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.