Jury

Гуравдугаар бүлэг. Биржийн арилжааг зохион байгуулах

Уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль 15 дугаар зүйл. Биржийн арилжааны төлбөр, тооцоо

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-23
Мөрдөж эхэлсэн
2023-06-30
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Фьючерс болон опцион гэрээний арилжааны төлбөр, тооцоог үнэт цаасны төлбөрийн болон тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар дамжуулан гүйцэтгэнэ.

15.2.Спот болон форвард гэрээний арилжааны төлбөрийн үйл ажиллагааг дотоодын арилжааны банк, эсхүл үнэт цаасны төлбөрийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар дамжуулан гүйцэтгэнэ.

15.3.Төлбөр тооцоог хийхэд баримтлах журмыг Санхүүгийн зохицуулах хорооны зөвшөөрлөөр биржийн төлөөлөн удирдах зөвлөл батална.

15.4.Бирж нь тооцооны үйл ажиллагааг өөрөө, эсхүл үнэт цаасны тооцооны үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий байгууллагаар гэрээний үндсэн дээр гүйцэтгүүлж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.