Jury

Гуравдугаар бүлэг. Түншлэлийн төрөл, түншлэлийн төслийн төлөвлөлт, бэлтгэл ажиллагаа болон тавих шаардлага

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 17 дугаар зүйл. Түншлэлийн төслийн үе шат

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-09
Мөрдөж эхэлсэн
2023-12-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

17.1.Түншлэлийн төсөл дараах үе шаттай байна:

17.1.1.төслийг төлөвлөх буюу төслийг түншлэлээр хэрэгжүүлэх эсэхийг судлан шинжлэх үе шат:

17.1.1.а.түншлэлийн төслийн урьдчилсан үнэлгээ хийх;

17.1.1.б.урьдчилсан үнэлгээний дүгнэлтэд үндэслэн түншлэлээр хэрэгжүүлэх төслийг хөгжлийн бодлогын баримт бичигт тусгах.

17.1.2.түншлэлийн төсөлд бүрэн шинжилгээг хийх, үнэлэх үе шат:
/Энэ заалтад 2024 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.2.а.түншлэлийн төслийн дүн шинжилгээг хийх;

17.1.2.б.түншлэлийн төслийн техник, эдийн засгийн үндэслэл боловсруулах;
/Энэ заалтад 2025 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

17.1.2.в.түншлэлийн эх төслийг боловсруулах;

17.1.2.г.түншлэлийн төслийн эрсдэлийг судалж тодорхойлох.

17.1.3.түншлэлийн төслийг тодорхойлж, хэрэгжүүлэх шийдвэр гаргах;

17.1.4.хувийн хэвшлийн түншлэгчийг сонгон шалгаруулах;

17.1.5.хэлэлцээр хийж, түншлэлийн гэрээ байгуулах;

17.1.6.түншлэлийн төслийг хэрэгжүүлэх, гэрээний удирдлагыг хангах төслийн хэрэгжилтийн үе шат;

17.1.7.түншлэлийн төслийн хэрэгжилтийн хяналт, үнэлгээ, мониторингийг хэрэгжүүлэх;

17.1.8.түншлэлийн гэрээ дуусгавар болох, түншлэлийн зүйлийг төрийн болон орон нутгийн өмчид авах, бүртгэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.