Jury

Гуравдугаар бүлэг. Түншлэлийн төрөл, түншлэлийн төслийн төлөвлөлт, бэлтгэл ажиллагаа болон тавих шаардлага

Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хууль 15 дугаар зүйл. Түншлэлийн төслийг хэрэгжүүлэх түншлэлийн гэрээний төрөл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-12-09
Мөрдөж эхэлсэн
2023-12-31
Эх сурвалжаас татсан
2026-10-22

15.1.Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн онцлогоос хамаарч түншлэлийн гэрээ дараах төрөлтэй байна:

15.1.1.зураг төсөл, төсвийг боловсруулах, барих, ашиглах, шилжүүлэх;

15.1.2.барих, ашиглах, шилжүүлэх;

15.1.3.барих, шилжүүлэх, ашиглах;

15.1.4.барих, түрээслэх, ашиглах, шилжүүлэх;

15.1.5.барих, өмчлөх, ашиглах, шилжүүлэх;

15.1.6.түрээслэх болон түрээслүүлж төрийн үйлчилгээг үзүүлэх;

15.1.7.ашиглалт болон засвар арчлалтыг хэрэгжүүлэх;

15.1.8.сэргээн засварлах, эзэмших, ашиглах, шилжүүлэх;

15.1.9.удирдлагыг хэрэгжүүлэх;

15.1.10.төслийн бүрэн шинжилгээгээр тодорхойлсон түншлэлийн гэрээний бусад төрлүүд.

15.2.Түншлэлээр хэрэгжүүлэх төслийн бүрэн шинжилгээ, төслийн үйл ажиллагаа, онцлогоос хамаарч энэ хуулийн 15.1-д заасан гэрээний төрлийг түншлэгч талуудын хооронд байгуулах түншлэлийн гэрээгээр тодорхойлно.

15.3.Энэ хуулийн хүрээнд "барих-шилжүүлэх" төрлөөр барьж байгуулаад шууд шилжүүлэх нөхцөлтэй, богино хугацаанд хэрэгжүүлэх, төсвийн хөрөнгө оруулалтаас үл ялгагдах төрлийн гэрээг байгуулах болон түншлэлээр хэрэгжүүлэхийг хориглоно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.