Jury

Гуравдугаар бүлэг. Эрх бүхий этгээд, эрх шилжүүлэх журам

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль 3.4 дүгээр зүйл. Зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-17
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

1.Хуульд заасан тохиолдолд эрх бүхий этгээд нь зөвшөөрөл эзэмшигчид тавигдах тусгай шаардлага, нөхцөлийг хэрэгжүүлэх зорилгоор зөвшөөрөл эзэмшигчтэй гэрээ байгуулж болно.

2.Гэрээний нөхцөл, шаардлага, гэрээ байгуулахтай холбоотой харилцааг холбогдох хуулиар зохицуулна.

3.Энэ хуулийн 8.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.9, 3.10, 3.11, 3.12, 3.13, 3.14, 3.15, 3.16, 3.17, 3.18, 3.19, 3.20, 3.21, 3.22 дахь заалт, 14 дэх хэсгийн 14.25, 14.28, 14.32, 14.33, 14.34 дэх заалтад тусгагдсан тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд, тусгай зөвшөөрөл эзэмшигч, аймаг, нийслэлийн Засаг дарга гурвалсан гэрээ байгуулж ажиллана.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

4.Энэ зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэрээний загварыг тусгай зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд болон аймаг, нийслэлийн Засаг дарга хамтран батална.
/Энэ хэсгийг 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.