Jury

Гуравдугаар бүлэг. Эрх бүхий этгээд, эрх шилжүүлэх журам

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль 3.2 дугаар зүйл. Эрх бүхий этгээдийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-17
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

/Энэ зүйлийн гарчигт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.Эрх бүхий этгээд дараах эрх, үүргийг хэрэгжүүлнэ:
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

1.1.энэ хуулийн 8.1, 8.2 дугаар зүйлд заасан зөвшөөрлийг олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах;

1.2.зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг биелүүлж байгаа эсэхэд хяналт тавих;

1.3.нөхцөл, шаардлагатай холбогдох мэдээ, тайланг зөвшөөрөл эзэмшигчээс авах.
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

2.Эрх бүхий этгээд дараах үүрэг хүлээнэ:

2.1.хуульд заасан зарчмыг баримтлах;

2.2.хуулиар тогтоосон бүрэн эрхийн хүрээнд зөвшөөрөл олгох;

2.3.зөвшөөрөл хүссэн болон сунгуулах өргөдлийг хүлээн авах, өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргах үйл ажиллагааны явцыг зөвшөөрөл хүсэгч, зөвшөөрөл эзэмшигчид цахим хэлбэрээр, нээлттэй, ил тод байлгах;

2.4.зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох тухай шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргах;

2.5.энэ зүйлийн 2.4-т заасан шийдвэрийг зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд тухайн шийдвэр гарснаас хойш ажлын гурван өдрийн дотор бүртгүүлэх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.6.зөвшөөрөл олгосон, сунгасан, түдгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон шийдвэрийг зөвшөөрөл, мэдэгдлийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд оруулах, тухайн шийдвэрийг хүртээмжтэй хэлбэрээр нийтэд мэдээлэх;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.7.зах зээлд чөлөөтэй өрсөлдөхөд ялгамжтай хандахгүй байх, түүнчлэн өрсөлдөөнийг хязгаарлах зорилгоор хуульд зааснаас бусад үндэслэлээр зөвшөөрлийг олгохоос татгалзах, түдгэлзүүлэх, хүчингүй болгох арга хэмжээг авахгүй байх;

2.8.зөвшөөрөл хүсэгч, зөвшөөрөл эзэмшигчид зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгохтой холбоотой зөвлөгөө, туслалцаа үзүүлэх;

2.9.зөвшөөрөл хүссэн өргөдөл, түүнд хавсаргах баримт бичгийн жагсаалт болон өргөдөл хүлээн авах этгээд, түүний хаяг, байршлын талаарх мэдээллийг хүртээмжтэй хэлбэрээр нийтэд мэдээлэх.

2.10.зөвшөөрөлд тавигдах шаардлагад хамаарах аливаа газар, хөдлөх болон үл хөдлөх эд хөрөнгө, техник, тоног төхөөрөмж нь зөвшөөрөл хүсэгч, эсхүл эзэмшигчийн эзэмшлийн болон өмчлөлийн байх шаардлага тавихгүй байх;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

2.11.зөвшөөрөл хүсэгч, эзэмшигчээс зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, хүчингүй болгоход татвар, нийгмийн даатгалын шимтгэлийн өргүй байх шаардлага тавихгүй байх.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.