Jury

Хоёрдугаар бүлэг. Зөвшөөрөл, мэдэгдэл

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль 2.2 дугаар зүйл. Зөвшөөрлийн хугацаа

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-17
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

1.Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрлийг арван жилээс доошгүй, энгийн зөвшөөрлийг таван жилээс доошгүй хугацаагаар олгоно.
/Энэ хэсэгт 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан/

2.Байгалийн баялаг, төрийн нийтийн өмчийг хязгаартайгаар ашиглуулахаар олгосон зөвшөөрлийг хугацаатай олгоно.

3.Энэ зүйлийн 2-т зааснаас бусад зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд хугацаагүй олгож болно.

4.Хуульд өөрөөр заагаагүй бол тусгай зөвшөөрөл авсны үндсэн дээр эрхлэх нэмэлт үйл ажиллагааны хугацаа нь тусгай зөвшөөрлийн хугацаатай адил байна.

5.Зөвшөөрөлтэйгөөр эрхлэх үйл ажиллагаа нэг удаагийн шинжтэй, эсхүл улирлын чанартай бол энэ зүйлийн 1-д заасан хугацаа хамаарахгүй.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар нэмсэн./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.