Jury

Хоёрдугаар бүлэг. Зөвшөөрөл, мэдэгдэл

Зөвшөөрөл, мэдэгдлийн тухай хууль 2.1 дүгээр зүйл. Зөвшөөрлийн ангилал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-17
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-17

/Энэ зүйлийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.Зөвшөөрлийг доор дурдсанаар ангилна:
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.1.тусгай зөвшөөрөл;
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

1.2.энгийн зөвшөөрөл.
/Энэ заалтыг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2.Энэ хуулийн 1.5 дугаар зүйлийн 14-т заасан эрсдэлийн үнэлгээний дагуу тогтоосон эрсдэлийн түвшинтэй уялдуулан өндөр эрсдэлтэй үйл ажиллагааг тусгай зөвшөөрөл, дунд эрсдэлтэй үйл ажиллагааг энгийн зөвшөөрөлд хамааруулна.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

3.Тусгай зөвшөөрлийг хуульд заасан тохиолдолд түүнд тавигдах нөхцөл, шаардлагыг бүрэн хангуулах үүднээс урьдчилсан байдлаар олгож болно.
/Энэ хэсгийг 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.