Jury

Хоёрдугаар бүлэг. Хөрөнгийн үнэлгээ хийх

Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 6 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-17
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-14

6.1.Үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд нь үйлчлүүлэгч, эсхүл захиалагчтай харилцан тохиролцсон бол хөрөнгийн үнэлгээг гэрээний үндсэн дээр хийнэ.

6.2.Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээг бичгээр, эсхүл цахим хэлбэрээр байгуулна.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

6.3.Хөрөнгийн үнэлгээ хийх гэрээнд дараах зүйлийг тусгана:

6.3.1.хөрөнгийн үнэлгээний зориулалт;

6.3.2.хөрөнгийн үнэлгээний зүйл, түүний шинж байдал;

6.3.3.талуудын эрх, үүрэг;

6.3.4.мэргэжлийн хариуцлагын даатгалд даатгуулсан тухай мэдээлэл;

6.3.5.хөрөнгийн үнэлгээний үйлчилгээний хөлс;

6.3.6.хөрөнгийн үнэлгээний тайланг хүлээлгэн өгөх журам.

6.4.Үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд нь хөрөнгийн үнэлгээ хийх гэрээ, үнэлгээний тайлан, түүнд хавсаргасан бусад баримт бичгийг архивын нэгж бүрдүүлэн 15 жил хадгална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.