Jury

Хоёрдугаар бүлэг. Хөрөнгийн үнэлгээ хийх

Хөрөнгийн үнэлгээний тухай хууль 5 дугаар зүйл. Хөрөнгийн үнэлгээ хийх үндэслэл

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-17
Мөрдөж эхэлсэн
2023-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-14

5.1.Хөрөнгийн үнэлгээг дараах үндэслэлээр хийнэ:

5.1.1.үнэлгээчин болон үнэлгээний хуулийн этгээд нь үйлчлүүлэгч, эсхүл захиалагчтай харилцан бичгээр, эсхүл цахим хэлбэрээр тохиролцсон;
/Энэ заалтад 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

5.1.2.үнэлгээчин ажил олгогчийн даалгасны дагуу хөрөнгөд үнэлгээ хийх;

5.1.3.хуульд тусгайлан заасан тохиолдолд эрх бүхий этгээдийн шийдвэрээр.

5.2.Нийтийн эрх ашгийг хөндсөн дараах хөрөнгийн үнэлгээг үнэлгээний хуулийн этгээдээр гүйцэтгүүлнэ:

5.2.1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4.2-т заасан аж ахуйн нэгж, байгууллагын хөрөнгийн үнэлгээний зүйлийг санхүүгийн тайлагналын зорилгоор үнэлэхэд;

5.2.2.төрийн болон орон нутгийн өмчийг хувьчлах, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, зээлийн барьцаанд ашиглах, өр төлбөрт тооцоход;

5.2.3.төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийг шинээр байгуулах, өөрчлөн байгуулах, хувь нийлүүлсэн хөрөнгийг өөрчлөхөд;

5.2.4.ашигт малтмалын болон газрын тосны орд, байгалийн хийн хөрөнгө болон байгалийн бусад баялгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад;

5.2.5.хөрөнгийн үнэлгээний зүйлийг төрийн болон орон нутгийн хэрэгцээнд буцаан авахад;

5.2.6.төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн хувьцааг нийтэд санал болгон гаргах үед;

5.2.7.зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгж, байгууллага нь хувь нийлүүлсэн хөрөнгөө нэмэгдүүлэх тохиолдолд.
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

5.3.Энэ хуулийн 5.2-т зааснаас бусад хөрөнгийн үнэлгээг үнэлгээчин хийж болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.