Jury

Хоёрдугаар бүлэг. Төрийн ёслолын арга хэмжээ

Үндэсний их баяр наадмын тухай хууль 6 дугаар зүйл. Баяр наадмын нээлт, хаалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-28
Эх сурвалжаас татсан
2026-10-12

6.1.Монгол Улсын Төрийн тугийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн баталсан журмын дагуу улсын баяр наадмын төв талбайд хүндэтгэн зална.

6.2.Улсын баяр наадмыг 07 дугаар сарын 11-ний өдөр нээнэ.

6.3.Улсын баяр наадмыг Монгол Улсын Ерөнхийлөгч нээж, хааж үг хэлнэ.

6.4.Монгол Улсын Төрийн тугийг тогтоосон журмын дагуу Төрийн ордонд буцаан зална.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.