Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Үндэсний их баяр наадмын тухай хууль

Үндэсний их баяр наадмын тухай хууль нь 2022-06-28-нд батлагдсан, 21 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 3 огноотой, хамгийн сүүлийнх нь 2025-07-03.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-06-28
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-12
Албан ёсны нэр
ҮНДЭСНИЙ ИХ БАЯР НААДМЫН ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

Агуулга

21 зүйл

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь Үндэсний их баяр наадмыг улс орон даяар тэмдэглэн өнгөрүүлэх, Үндэсний их баяр наадмын хүрээнд үндэсний бөхийн барилдаан, сурын харваа, үндэсний хурдан морины уралдаан, шагайн харвааг зохион байгуулах, цол, чимэг олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

2 дугаар зүйл. Үндэсний их баяр наадмын хууль тогтоомж

2.1.Үндэсний их баяр наадмын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

3 дугаар зүйл. Хуулийн үйлчлэх хүрээ

3.1.Энэ хуулиар зохицуулаагүй үндэсний спорттой холбоотой харилцааг Биеийн тамир, спортын тухай хуулиар зохицуулна.

3.2.Үндэсний их баяр наадам болон Засгийн газрын шийдвэрээр зохион байгуулахаас бусад үндэсний бөхийн барилдаан, үндэсний хурдан морины уралдаан, сурын болон шагайн харваатай холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.