Jury

Хоёрдугаар бүлэг. Эрдэнэсийн сангийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх

Эрдэнэсийн сангийн тухай хууль 7 дугаар зүйл. Монголбанкны бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-04-22
Мөрдөж эхэлсэн
2022-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

7.1.Монголбанк Эрдэнэсийн сангийн талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

7.1.1.Эрдэнэсийн санг эрхлэх;

7.1.2.Эрдэнэсийн сангийнэрдэнэс, хөрөнгийн хөдөлгөөний бүртгэл хийж, төлбөр тооцоог гүйцэтгэх;

7.1.3.энэ хуулийн 5.1.3-т заасан саналыг боловсруулж, Улсын Их Хуралд хүргүүлэх;

7.1.4.Эрдэнэсийн санд эрдэнэс худалдан авах, гүйлгээ сангаас эрдэнэс худалдах, арилжих болон үнийг тогтоох;

7.1.5.эрдэнэсийн зах зээлийн үнийн судалгааг гаргах;

7.1.6.үнэт болон бусад металлаар хийсэн дурсгалын зоос гаргах;

7.1.7.Эрдэнэсийн санг эрхлэхтэй холбоотой журам батлах, холбогдох шийдвэр гаргах;

7.1.8.хууль тогтоомжид заасан бусад бүрэн эрх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.