/Шинэчилсэн найруулга/
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Эрдэнэсийн сангийн тухай хууль
Эрдэнэсийн сангийн тухай хууль нь 2022-04-22-нд батлагдсан, 18 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 1 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-06-05.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2022-04-22
- Мөрдөж эхэлсэн
- 2022-06-01
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-10-12
- Албан ёсны нэр
- ЭРДЭНЭСИЙН САНГИЙН ТУХАЙ
Оршил
Агуулга
18 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
4 зүйлХоёрдугаар бүлэг Эрдэнэсийн сангийн талаарх төрийн байгууллагын бүрэн эрх
3 зүйлГуравдугаар бүлэг Эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллагаа, зохион байгуулалт
7 зүйл- 8 дугаар зүйлЭрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллагаа
- 9 дүгээр зүйлЭрдэнэсийн санг эрхлэх нэгж
- 10 дугаар зүйлЭрдэнэсийн сангийн орлого
- 11 дүгээр зүйлЭрдэнэсийн сангийн гүйлгээ сангийн зарлага
- 12 дугаар зүйлЭрдэнэсийн сангийн бүртгэл
- 13 дугаар зүйлЭрдэнэсийн хадгалалт
- 14 дүгээр зүйлЭрдэнэсийн сангийн харуул, хамгаалалт
Дөрөвдүгээр бүлэг Хүн, хуулийн этгээд, бусад байгууллагын эрх, үүрэг
1 зүйлТавдугаар бүлэг Бусад зүйл
3 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Эрдэнэсийн сан /цаашид "Эрдэнэсийн сан" гэх/-г эрхлэх, бүрдүүлэх, хамгаалах, захиран зарцуулах, хяналт тавихтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.
2 дугаар зүйл. Эрдэнэсийн сангийн хууль тогтоомж
2.1.Эрдэнэсийн сангийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, Төв банк /Монголбанк/-ны тухай хууль, Соёлын өвийг хамгаалах тухай хууль, Ашигт малтмалын тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
2.2.Валютын зохицуулалт, гадаад валютын улсын нөөцийг эзэмшиж, удирдахтай холбогдсон харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.
З дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."эрдэнэс" гэж түүхий эд, хайлш, химийн нэгдэл, бүтээгдэхүүн зэрэг ямар ч байдалд байгаа үнэт металл, эрдэнийн чулуу, түүх, соёлын хосгүй үнэт, үнэт дурсгалт зүйл, байгалийн төрцийг;
3.1.2."үнэт металл" гэж алт, мөнгө, платина болон түүний бүлэгт багтдаг палладий, иридий, родий, рутений, осмийг;
3.1.3."үнэт чулуу" гэж доржпалам, бадмаараг, маргад эрдэнэ, индранил, сувдыг;
3.1.4."Эрдэнэсийн сан" гэж төрийн нэрийн өмнөөс Монголбанк эрхэлж, бүрдүүлж, хамгаалж, эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж байгаа эрдэнэс, түүний дагалдах зүйл, хөрөнгийн хуримтлалыг;
3.1.5."байгалийн төрц" гэж онцгой чамин дүрс хэлбэртэй, ховор өнгөтэй, байгалийн тогтцоороо олдсон үнэт металл, эрдэнийн чулууг;
3.1.6."эрдэнийн чулуу" гэж олон улсад хэвшсэн ангилалыг харгалзан эрх бүхий байгууллагаас тодорхойлсон ангилалд хамрагдах үнэт, хагас үнэт чулууг.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.