Jury

Гуравдугаар бүлэг. Эрдэнэсийн санг эрхлэх үйл ажиллагаа, зохион байгуулалт

Эрдэнэсийн сангийн тухай хууль 14 дүгээр зүйл. Эрдэнэсийн сангийн харуул, хамгаалалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2022-04-22
Мөрдөж эхэлсэн
2022-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-12

14.1.Эрдэнэсийн сан төрийн хамгаалалтад байна.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.2.Эрдэнэсийн сангийн хамгаалалтыг Монголбанктай байгуулсан гэрээний дагуу цагдаагийн байгууллага эрхлэн гүйцэтгэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

14.3.Эрдэнэсийн сангаас эрдэнэсийг бусад газар шилжүүлэх, байршуулах, тээвэрлэх ажлыг энэ хуулийн 14.4-т заасан журмын дагуу гүйцэтгэнэ.

14.4.Эрдэнэсийн сангийн тээвэрлэлт, харуул, хамгаалалтын журмыг Монголбанкны Ерөнхийлөгч болон Цагдаагийн төв байгууллагын дарга хамтран батална.
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.