Jury

Нэгдүгээр бүлэг. Нийтлэг үндэслэл

Кибер аюулгүй байдлын тухай хууль 5 дугаар зүйл. Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагааны зарчим

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Мөрдөж эхэлсэн
2022-05-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

5.1.Кибер аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд Үндэсний аюулгүй байдлын тухай хуулийн 4.1-д зааснаас гадна дараах зарчмыг баримтална:

5.1.1.нэгдмэл удирдлагатай байх;

5.1.2.шинжлэх ухаан, дэвшилтэт техник, технологи, инновацад тулгуурласан байх;

5.1.3.үндэсний бүтээгдэхүүн, үйлчилгээ, хүний нөөцийн чадавхыг дэмжих;

5.1.4.эрсдэлийн үнэлгээнд тулгуурлах;

5.1.5.төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлах;

5.1.6.олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.