Jury

Гуравдугаар бүлэг. Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн бүртгэл, хяналт, баримтын хадгалалт, хамгаалалт, нууцлал

Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль 13 дугаар зүйл. Мэдээллийн нууцлал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-12-17
Эх сурвалжаас татсан
2026-10-22

13.1.Хороо, түүний албан тушаалтан, ажилтан энэ хуульд заасан чиг үүргээ гүйцэтгэхдээ олж авсан мэдээллийн нууцлалыг доор дурдсанаас бусад тохиолдолд задруулахыг хориглоно:

13.1.1.энэ хуульд заасан чиг үүргийг гүйцэтгэх;

13.1.2.гэмт хэрэг мөрдөн шалгах, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны явцад холбогдох байгууллагаас ирүүлсэн хүсэлтийг хууль тогтоомжийн хүрээнд гүйцэтгэх;

13.1.3.тагнуулын байгууллага терроризмыг санхүүжүүлэх, үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх, түүнийг санхүүжүүлэхтэй холбогдох мэдээллийг шалгах;

13.1.4.шүүхийн тогтоол, шүүгчийн захирамжаар нотлох баримт, мэдээлэл гаргуулах;

13.1.5.шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон;

13.1.6.Монгол Улсын олон улсын гэрээний дагуу хүлээсэн үүргийг биелүүлэх;

13.1.7.хуульд заасан бусад.

13.2.Энэ хуулийн 13.1-д заасан зохицуулалт виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид нэгэн адил хамаарна.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.