Jury

Хоёрдугаар бүлэг. Үр үйлдвэрлэл

Таримал ургамлын үр, сортын тухай хууль 7 дугаар зүйл. Үр үйлдвэрлэгчийн үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-10-29
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-11

7.1.Үр үйлдвэрлэгч дараах үүргийг хүлээнэ:

7.1.1.өөрийн үйлдвэрлэсэн үрийн дээжийг хөндлөнгийн итгэмжлэгдсэн үрийн лабораторийн чанар, хорио цээрийн хяналтын шинжилгээнд хамруулж, хөдөө аж ахуйн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын дүгнэлт гаргуулах;
/Энэ заалтад 2022 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

7.1.2.үр үйлдвэрлэлийн талбайд сортын хянан баталгааг хийлгэх;

7.1.3.хамгаалагдсан сортын үр үйлдвэрлэх бол сортын бүтээгчийн зөвшөөрлийг авах;

7.1.4.энэ хуулийн 7.1.1, 7.1.2-т заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхэд шаардагдах зардлыг хариуцах;

7.1.5.сортын үндэсний бүртгэлд бүртгэгдсэн нутагшсан болон ирээдүйтэй сортын үрийг үржүүлгийн бүдүүвчийн дагуу үржүүлэх.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.