Jury

Зургадугаар бүлэг. Таримал ургамлын сортын хамгаалалт

Таримал ургамлын үр, сортын тухай хууль 15 дугаар зүйл. Сортыг нэрлэх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-10-29
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-11

15.1.Сорт нь нэртэй байх бөгөөд уг сортыг нэрээр нь таних боломжтой байна.

15.2.Сортын бүтээгчийн эрх дуусгавар болсон нь уг сортын нэрийг ашиглах эрхийг хөндөхгүй.

15.3.Сортын нэрийг дан ганц тоогоор илэрхийлэхгүй.

15.4.Сортын нэрийг давхардуулан олгохгүй.

15.5.Нэр нь сортын хэв шинж, үнэ цэнэ, өвөрмөц байдал, сортын бүтээгчийн тухай мэдээллийг төөрөгдүүлж, буруу, ташаа ойлголт төрүүлэхүйц байж болохгүй.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.