Jury

Дөрөвдүгээр бүлэг нийслэл хотын удирдлага, түүний бүрэн эрх

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 25 дугаар зүйл. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-07
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-24

25.1.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны бүтэц, орон тооны хязгаарыг Улаанбаатар хотын Захирагчийн санал болгосноор Засгийн газар тогтооно.Захирагчийн ажлын алба нь газар, хэлтэс, тасагтай байна.
/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "Засгийн газар тогтооно." гэсний дараа "Захирагчийн ажлын алба нь газар, хэлтэс, тасагтай байна." гэж нэмэлт оруулсан./

25.2.Улаанбаатар хотын Захирагч өөрийн чиг үүргээ хэрэгжүүлэхэд нь туслалцаа үзүүлэх хотын аж ахуй, инженер хангамж, дэд бүтцийн эх үүсвэрийн асуудал хариуцсан байгууллагатай байх бөгөөд түүнийг байгуулах, өөрчлөх, татан буулгах асуудлыг нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал шийдвэрлэнэ.
/Энэ хэсэгт 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар "хариуцсан газартай" гэснийг "хариуцсан байгууллагатай" гэж өөрчлөлт оруулсан./
/Энэ хэсэгт 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.3.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба нь нийслэлийн Засаг даргын ажлын албанаас тусдаа байна. Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга нь Ерөнхий менежер байна.

25.4.Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба дараах чиг үүргийг хэрэгжүүлнэ:

25.4.1.Улаанбаатархотын Захирагчид мэргэжил, арга зүй, техник, зохион байгуулалтын туслалцаа үзүүлэх, ажиллах нөхцөлөөр хангах;

25.4.2.Улаанбаатархотын Захирагчийг шаардлагатай мэдээллээр хангах;

25.4.3.нийслэл хотын аж ахуй, инженер хангамж, дэд бүтцийн эх үүсвэрийн асуудлыг судлах, шийдвэрийн төслийг боловсруулах, шийдвэрийн хэрэгжилтийг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;
/Энэ заалтад 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

25.4.4.иргэн, хуулийн этгээдэд хотын нийтийн аж ахуйн үйлчилгээ үзүүлэх ажлыг зохион байгуулах, хэрэгжилтэд хяналт тавих;

25.4.5.хуульд заасан бусад.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Тогтоолд нэмэлт оруулах тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Нийслэлийн засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтэц, тэдгээрийн орон тооны хязгаарыг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  4. Нийслэлийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны бүтэц, нийслэл, дүүргийн засаг даргын тамгын газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны орон тооны хязгаарыг батлах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

  5. Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.