Jury

Дөрөвдүгээр бүлэг нийслэл хотын удирдлага, түүний бүрэн эрх

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль 20 дугаар зүйл. Нийслэл хотын удирдлага, түүний онцлог

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-07-07
Мөрдөж эхэлсэн
2022-01-01
Эх сурвалжаас татсан
2026-10-24

20.1.Нийслэл хотын удирдлага дараах тогтолцоотой байна:

20.1.1.нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал;

20.1.2.нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч.

20.2.Нийслэлийн Засаг дарга нь Улаанбаатархотын Захирагч байх бөгөөд ажлын албатай байна.

20.3.Нийслэл хотын удирдлага шийдвэр гаргахдаа Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 31 дүгээр зүйлийг баримтална.

20.4.Засгийн газар нийслэл, дүүргийн захиргааны байгууллагын удирдах, гүйцэтгэх, туслах албан тушаалын ангилал, зэрэглэлийг нутгийн захиргааны бусад адилтгах албан тушаалын ангилал зэрэглэлээс өөрөөр тогтоож болно.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухайLegalinfo.mn: хүчингүй болсон

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.