Jury

Хоёрдугаар бүлэг. Мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (2021-05-21, №16230554816671) 16 дугаар зүйл. Мөнгөн хадгаламжид холбогдох гүйлгээний талаарх зохицуулалт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-21
Мөрдөж эхэлсэн
2021-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-09

16.1.Хадгалуулагч нь хадгаламжийн орлого, зарлагын гүйлгээг бичгээр, эсхүл цахим гарын үсгээр баталгаажуулсан цахим хэлбэрээр олгосон итгэмжлэл бүхий төлөөлөгчөөр дамжуулан хийлгэж болно. Хадгалагч хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр итгэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хуульд заасан бичиг баримтыг үндэслэн гүйлгээ хийнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

16.2.Хадгалуулагч нас барсан, эсхүл нас барсан гэж зарлагдсан тохиолдолд хадгалагч хадгаламжийг хууль ёсны буюу гэрээслэлээр өв залгамжлах эрх бүхий этгээдэд олгох, эсхүл тухайн хадгаламжийн гэрээг түүний нэр дээр шинэчлэн хийж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.