Jury

Хоёрдугаар бүлэг. Мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа

Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хууль (2021-05-21, №16230554816671) 14 дүгээр зүйл. Хадгалуулагч, хадгалагчийн эрх, үүрэг

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-21
Мөрдөж эхэлсэн
2021-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-09

14.1.Хадгалуулагч дараах эрх, үүрэгтэй:

14.1.1.хадгалуулсан мөнгөн хөрөнгөө захиран зарцуулах хэлбэрийг сонгох;

14.1.2.хадгалуулсан мөнгөн хөрөнгөд хадгаламжийн хүүгийн орлого авах;

14.1.3.хадгаламжийн гүйлгээ, үлдэгдлийг дансны хуулга болон холбогдох бусад баримттай тулган шалгах;

14.1.4.Хадгаламжийн гэрээнд өөрөөр заагаагүй бол хадгаламжийг дундаа хамтран өмчлөх, итгэмжлэл олгох;

14.1.5.хадгаламжийг өвлүүлэх, гэрээслэх;

14.1.6.хадгаламжийг бэлэглэх;

14.1.7.хадгалагчаас үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс учирсан хохирлыг арилгуулахаар эрх бүхий байгууллагад хандах, шүүхэд нэхэмжлэл гаргах;

14.1.8.хадгаламжийг барьцаалуулах;

14.1.9.хууль, хадгаламжийн гэрээнд заасан бусад эрх, үүрэг.

14.2.Хадгалагч дараах эрх, үүрэгтэй:

14.2.1.хадгалуулагчийн нэр дээр данс нээж хадгаламжийн дэвтэр, эсхүл хадгаламжийн сертификат олгох;

14.2.2.хуульд өөрөөр заагаагүй бол хадгалуулагчийн хадгаламжаас зөвхөн түүний зөвшөөрөл буюу даалгавраар гүйлгээ хийх;

14.2.3.хадгалуулагчийн тавьсан анхны шаардлагаар хадгаламжийн гэрээнд заасан нөхцөлийн дагуу түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хадгаламжийн хүү төлөх;

14.2.4.хадгаламжийн хүүгийн хэмжээг үнэн зөв бодож, олгох;

14.2.5.хуульд өөрөөр заагаагүй бол хадгалуулагч болон гуравдагч этгээд "нууц" гэж үзсэн мэдээллийг бусдад аливаа хэлбэрээр гаргаж өгөхгүй, задруулахгүй, ашиглахгүй байх;

14.2.6.мэдээллийн аюулгүй байдлыг хангах;

14.2.7.өөрийн буруугаас учруулсан хохирлыг нөхөн төлөх;

14.2.8.хууль, хадгаламжийн гэрээнд заасан бусад эрх, үүрэг.

14.3.Хадгалагч нь хадгаламжид авсан мөнгөн хөрөнгийг өөрийн гүйлгээнд хэрэглэн түүний бүрэн бүтэн байдлыг хангана.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.