Jury

Тавдугаар бүлэг хоршооны удирдлага, зохион байгуулалт

Хоршооны тухай хууль 33 дугаар зүйл. Бүх гишүүдийн хурлыг зарлах, бэлтгэл ажлыг хангах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-09

33.1.Бүх гишүүдийн хурлыг хуралдуулах хугацаа, хэлэлцэх асуудлыг хуралдахаар товлосон хугацаанаас 30-аас доошгүй хоногийн өмнө зарлана.

33.2.Бүх гишүүдийн хурлын бэлтгэл ажлыг Тэргүүлэгчид, эсхүл хурал хуралдуулах санаачилга гаргагч бусад этгээд эрхлэн гүйцэтгэнэ.

33.3.Шийдвэр гаргахгүйгээр хэлэлцэх, мэдээлэх асуудлыг бүх гишүүдийн хурал эхлэхээс гурваас доошгүй хоногийн өмнө хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулж болно.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.