Jury

Тавдугаар бүлэг хоршооны удирдлага, зохион байгуулалт

Хоршооны тухай хууль 31 дүгээр зүйл. Бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах этгээд

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-05-06
Мөрдөж эхэлсэн
2021-05-06
Эх сурвалжаас татсан
2026-10-09

31.1.Тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулна.

31.2.Тэргүүлэгчид бүх гишүүдийн хурлыг энэ хуулийн 32.1, 34.8-д заасны дагуу хуралдуулаагүй бол Хяналтын зөвлөл зарлан хуралдуулна.

31.3.Хоршооны гишүүдийн гуравны нэгээс доошгүй хувийн саналаар бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулж болно.

31.4.Энэ хуулийн 31.3-т заасан бүх гишүүдийн хурлыг зарлан хуралдуулах санаачилга гаргагч нь бүх гишүүдийн хурлыг хуралдуулах үндэслэл, шалтгаан, хэлэлцэх асуудлын саналаа бичгээр, эсхүл цахим хэлбэрээр гаргаж, гарын үсгээр баталгаажуулан хоршооны гишүүдэд мэдэгдэнэ.
/Энэ хэсэгт 2024 оны 01 дүгээр сарын 12-ны хуулиар нэмэлт оруулсан./

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.