Jury

Хоёрдугаар бүлэг хүний эрх хамгаалагчийн эрх, санхүүжилт, хориглох зүйл

Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хууль 7 дугаар зүйл. Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны санхүүгийн ил тод нээлттэй байдал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-04-02
Мөрдөж эхэлсэн
2021-07-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

7.1.Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагаа явуулахтай холбогдсон аливаа санхүүгийн нөөц, эх үүсвэр ил тод, нээлттэй байх бөгөөд санхүүгийн нөөц дараах эх үүсвэрээс бүрдэнэ:

7.1.1.хуульд өөрөөр заагаагүй бол хүн, хуулийн этгээдээс өгсөн хандив, тусламж;

7.1.2.хуульд заасны дагуу төрөөс үзүүлсэн мөнгөн болон бусад хэлбэрийн санхүүгийн дэмжлэг;

7.1.3.хууль тогтоомжоор хориглоогүй бусад эх үүсвэр.

7.2.Хүний эрх хамгаалагчийн үйл ажиллагааны санхүүжилтэд дараах нөөц, эх үүсвэрийг хориглоно:

7.2.1.гадаад улсын тусгай албад, түүний халхавч байгууллага болон үндэсний эв нэгдлийг бусниулах, мөнгө угаах, террорист болон экстремист үйл ажиллагаа явуулдаг, санхүүжүүлдэг байгууллага, хувь хүнээс, эсхүл хандивлагч нь тодорхойгүй санхүүжилт авахыг;

7.2.2.хуулиар зөвшөөрснөөс бусад аргаар санхүүгийн нөөц, эх үүсвэрийг хайх, хүлээн авах, захиран зарцуулахыг.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.