Jury

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль 2 дугаар зүйл. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүн томилогдох, эсхүл сонгогдох хүртэлх хугацаанд 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан Шүүхийн захиргааны тухай хуулийн дагуу томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.2-т заасан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний шүүгчийн бүрэн эрх Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дараагийн гишүүн сонгогдсоноор сэргээсэнд тооцно.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-01-15
Мөрдөж эхэлсэн
2021-03-01
Эх сурвалжаас татсан
2026-10-09

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.