Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль

Монгол Улсын шүүхийн тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийг дагаж мөрдөх журмын тухай хууль нь 2021-01-15-нд батлагдсан, 17 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 3 огноотой, хамгийн сүүлийнх нь 2024-06-05.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2021-01-15
Мөрдөж эхэлсэн
2021-03-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-09
Албан ёсны нэр
МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТУХАЙ ХУУЛЬ /ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГА/-ИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

Агуулга

17 зүйл
  1. 1 дүгээр зүйлМонгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20.9-д заасан ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно. Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран хариуцна.
  2. 2 дугаар зүйлМонгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүн томилогдох, эсхүл сонгогдох хүртэлх хугацаанд 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан Шүүхийн захиргааны тухай хуулийн дагуу томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.2-т заасан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний шүүгчийн бүрэн эрх Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дараагийн гишүүн сонгогдсоноор сэргээсэнд тооцно.
  3. 3 дугаар зүйл2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.5, 17.1.8-д заасан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчийн бүрэн эрхийг сэргээх эсэх асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн сахилгын хороо шийдвэрлэнэ.
  4. 4 дүгээр зүйл2012 оны 5 дугаар сарын 22-ны өдөр баталсан Шүүхийн захиргааны тухай хуулийн 23.6.1-д заасны дагуу Шүүхийн мэргэшлийн хорооны гаргасан үнэлгээгээр шүүгчийн сонгон шалгаруулалтад тэнцсэн нэр дэвшигчийн үнэлгээ мөн хуулийн 23.7-д заасан хоёр жилийн үлдсэн хугацаанд хүчинтэй байна.
  5. 5 дугаар зүйлШүүхийн ерөнхий зөвлөлийн бүтцэд байгаа Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны ажилтан, эд хөрөнгийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу байгуулагдах Шүүхийн сахилгын хороонд шилжүүлэх ажлыг Шүүхийн ерөнхий зөвлөл зохион байгуулна.
  6. 6 дугаар зүйлШүүхийн сахилгын хороо байгуулагдах хүртэлх хугацаанд шүүгчийн ёс зүйн зөрчлийн талаар гарсан гомдол, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө уг харилцааг зохицуулж байсан хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэнэ. Шүүхийн сахилгын хороо байгуулагдсан бол Шүүхийн ёс зүй хороо, Захиргааны хэргийн давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааныг Сахилгын хороонд шилжүүлнэ.
  7. 7 дугаар зүйлМонгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс өмнө Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар томилогдсон шүүгчийн бүрэн эрхийг энэ хууль хөндөхгүй бөгөөд Улсын дээд шүүхээс бусад шүүхийн Ерөнхий шүүгч, Улсын дээд шүүхийн танхимын тэргүүний бүрэн эрх нь Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 36.8, 36.9-д заасны дагуу тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөгөөнөөс Ерөнхий шүүгч сонгогдсон, 36.10-т заасны дагуу танхимын тэргүүн сонгогдсоноор дуусгавар болох бөгөөд энэ нь шүүгчийн бүрэн эрхийг хөндөх үндэслэл болохгүй.
  8. 8 дугаар зүйлМонгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасан Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч бус гишүүнийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор сонгон шалгаруулж, томилно.
  9. 9 дүгээр зүйлМонгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болохоос өмнө шүүхэд ажиллаж байгаа хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл аваагүй шүүгчийн туслах Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 89.1-д заасан шаардлагыг уг хуулийг дагаж мөрдсөнөөс хойш гурван жилийн хугацаанд хангана.
  10. 10 дугаар зүйлМонгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийг батлахаас өмнө Улсын Их Хуралд танилцуулахаар ирүүлсэн Улсын дээд шүүхийн шүүгчид нэр дэвшигчид Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 36.2, 36.3 дахь хэсгийн зохицуулалт хамаарахгүй.
  11. 11 дүгээр зүйлМонгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 46.2-т заасан нэмэгдлийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн олгоно.
  12. 12 дугаар зүйлМонгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 47.9 дэх хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
  13. 13 дугаар зүйлМонгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн дагуу байгуулагдах Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны 2021 оны үйл ажиллагаанд шаардагдах хөрөнгийг Монгол Улсын Засгийн газар холбогдох хууль тогтоомжийн хүрээнд шийдвэрлэнэ.
  14. 14 дүгээр зүйлМонгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 73.2 дахь хэсгийг 2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
  15. 15 дугаар зүйлМонгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болж дагаж мөрдөхөөс өмнө Улсын дээд шүүхэд хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл гаргасан хэрэг, маргаанд Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 25.7.5 дахь заалт хамаарахгүй бөгөөд хэрэг, маргааныг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/, мөн хуультай холбогдуулан баталсан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө дагаж мөрдөж байсан хуулиар хянан шийдвэрлэнэ.
  16. 16 дугаар зүйл2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 23.2-т заасан бүх шатны шүүхийн шүүгчийн цалингийн нэмэгдэлтэй холбогдох заалтыг 2021 оны төсвийн жил дуусах хүртэл хугацаанд дагаж мөрдөнө.
  17. 17 дугаар зүйлЭнэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 20.9-д заасан ажлын хэсэг Нийт шүүгчийн чуулганыг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн дотор зохион байгуулж, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны шүүгч гишүүнийг сонгоно. Нийт шүүгчийн чуулганыг зохион байгуулахтай холбогдон гарах зардлыг Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл хамтран хариуцна.

/Энэ зүйлийг 2021 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

2 дугаар зүйл. Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн сахилгын хорооны гишүүн томилогдох, эсхүл сонгогдох хүртэлх хугацаанд 2012 оны 05 дугаар сарын 22-ны өдөр баталсан Шүүхийн захиргааны тухай хуулийн дагуу томилогдсон Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүйн хороо, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлнэ. 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.2-т заасан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүний шүүгчийн бүрэн эрх Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн ерөнхий зөвлөлийн дараагийн гишүүн сонгогдсоноор сэргээсэнд тооцно.

3 дугаар зүйл. 2012 оны 3 дугаар сарын 07-ны өдөр баталсан Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 17.1.5, 17.1.8-д заасан үндэслэлээр шүүгчийн бүрэн эрх нь түдгэлзсэн шүүгчийн бүрэн эрхийг сэргээх эсэх асуудлыг Монгол Улсын шүүхийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/-д заасны дагуу Шүүхийн сахилгын хороо шийдвэрлэнэ.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.