Jury

ГУРАВДУГААР БҮЛЭГ ТӨРИЙН АУДИТЫН БАЙГУУЛЛАГЫН ТОГТОЛЦОО, ЗОХИОН БАЙГУУЛАЛТ, БҮРЭЛДЭХҮҮН 24 дүгээр зүйл.Төрийн аудитын байгууллагын тогтолцоо

Төрийн аудитын тухай хууль 30 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхий аудиторыг чөлөөлөх, огцруулах

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-05-01
Мөрдөж эхэлсэн
2020-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-09

30.1.Монгол Улсын Ерөнхий аудиторыг дараах тохиолдолд үүрэгт ажлаас нь чөлөөлнө:

30.1.1.бүрэн эрхийн хугацаа дуусгавар болсон;

30.1.2.албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ гаргасан;

30.1.3.биеийн эрүүл мэндийн шалтгаанаар албан үүргээ гүйцэтгэх боломжгүй болсон;

30.1.4.Монгол Улсын харьяатаас гарсан, эсхүл гадаад улсын нутаг дэвсгэрт байнга оршин суух эрх авсан;

30.1.5.өөрийнх нь зөвшөөрснөөр өөр ажил, албан тушаалд томилсон, хуульд заасны дагуу сонгогддог албан тушаалд нэр дэвшсэн;

30.1.6.иргэний эрх зүйн чадамжийг нь хязгаарласан, эсхүл иргэний эрх зүйн чадамжгүйг тогтоосон шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон;

30.1.7.нас барсан, эсхүл нас барсан болон сураггүй алга болсонд тооцох тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

30.2.Монгол Улсын Ерөнхий аудиторыг дараах тохиолдолд албан тушаалаас нь огцруулна:

30.2.1.хуулиар хориглосон ажил, албан тушаалыг давхар эрхэлсэн;

30.2.2.гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон;

30.2.3.эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг авах тухай шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

  2. Монгол Улсын Ерөнхий аудиторын үүрэгт ажлаас чөлөөлөх тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.