Jury

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

Төрийн аудитын тухай хууль

Төрийн аудитын тухай хууль нь 2020-05-01-нд батлагдсан, 42 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 5 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-02.

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-05-01
Мөрдөж эхэлсэн
2020-06-01
Баталсан газар
Төрийн ордон, Улаанбаатар хот
Эх сурвалжаас татсан
2026-10-09
Албан ёсны нэр
ТӨРИЙН АУДИТЫН ТУХАЙ

Оршил

/Шинэчилсэн найруулга/

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

Агуулга

42 зүйл

Хоёрдугаар бүлэг Төрийн аудитын үйл ажиллагаа

17 зүйл
  1. 7 дугаар зүйлТөрийн аудитын төрөл, хэлбэр
  2. 8 дугаар зүйлСанхүүгийн тайлангийн аудит
  3. 9 дүгээр зүйлГүйцэтгэлийн аудит
  4. 10 дугаар зүйлНийцлийн аудит
  5. 11 дүгээр зүйлАудитын төлөвлөлт
  6. 12 дугаар зүйлТөлөвлөгөөт бус аудит
  7. 13 дугаар зүйлАудитад цахим мэдээлэл, арга зүйг ашиглах
  8. 14 дүгээр зүйлТөрийн аудитын стандарт
  9. 15 дугаар зүйлМэдээлэл авах эрх
  10. 16 дугаар зүйлШалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн үүрэг
  11. 17 дугаар зүйлАудитад шинжээч оролцуулах
  12. 18 дугаар зүйлГүйцэтгэлийн болон нийцлийн аудитын тайлангийн төсөлд санал авах
  13. 19 дүгээр зүйлАудитад хамрагдагчийн тайлбар, саналыг сонсох
  14. 20 дугаар зүйлТөрийн аудитын тайлан
  15. 21 дүгээр зүйлАлбан шаардлага өгөх, төлбөрийн акт тогтоох
  16. 22 дугаар зүйлАлбан шаардлага, төлбөрийн актыг мэдэгдэх
  17. 23 дугаар зүйлАлбан шаардлага, төлбөрийн актын биелэлтийг хангах

Эхний зүйлүүд

1 дүгээр зүйл. Хуулийн зорилго

1.1.Энэ хуулийн зорилго нь төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг зохистой төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад тавих хяналтыг хараат бусаар хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, тогтолцоо, зохион байгуулалт, эрх зүйн үндсийг тогтооход оршино.

2 дугаар зүйл. Төрийн аудитын хууль тогтоомж

2.1.Төрийн аудитын хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

3 дугаар зүйл. Төрийн аудитын зарчим

3.1.Төрийн аудитад хууль дээдлэх, хараат бус, бие даасан байх, шударга ёсыг хангах, мэдээллээр бүрэн хангагдах, ил тод, бодитой байх, төрийн аудитын олон улсын нийтлэг стандартад нийцсэн байх зарчмыг баримтална.

Үргэлжлүүлэн унших: 4 дүгээр зүйл

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.