Jury

Хоёрдугаар бүлэг. Төрийн аудитын үйл ажиллагаа

Төрийн аудитын тухай хууль 11 дүгээр зүйл. Аудитын төлөвлөлт

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-05-01
Мөрдөж эхэлсэн
2020-06-01
Эх сурвалжаас татсан
2026-10-09

11.1.Монгол Улсын Ерөнхий аудитор аудитын сэдвийг Улсын Их Хурлын Төсвийн байнгын хороонд танилцуулж, шийдвэрлүүлнэ.

11.2.Энэ хуулийн 11.1-д заасан аудитын сэдвийг дараах байдлаар ангилна:

11.2.1.хуульд заасны дагуу хийгдэх аудит;

11.2.2.төрийн аудитын байгууллагын бодлогоор хийгдэх аудит.

11.3.Энэ хуулийн 11.2.1-д зааснаас бусад аудитын сэдвийг батлахдаа дараах хүчин зүйлд үндэслэнэ:

11.3.1.тухайн сэдвээр урьдчилсан судалгаа, тооцоолол хийгдсэн байх;

11.3.2.төсөв, санхүү, хугацаа болон хүний нөөцийн чадавхтай байх;

11.3.3.иргэд, олон нийтийн анхааралд байгаа үнэн зөв хариу хүссэн нийтийн ашиг сонирхлыг хөндсөн асуудал байх.

11.3.4.төрийн аудитын байгууллагын аудитын сэдэвт санал авах хугацаанд иргэд, олон нийтээс ирүүлсэн санал.
/Энэ заалтыг 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн хуулиар нэмсэн./

11.4.Аймаг, нийслэл дэх Төрийн аудитын газар тухайн орон нутагтаа гүйцэтгэх дөрвөөс илүүгүй аудитын сэдвийг энэ хуулийн 11.3-т заасан хүчин зүйлийг үндэслэн боловсруулж, Монгол Улсын Ерөнхий аудитороор батлуулна.

11.5.Энэ хуулийн 11.1, 11.4-т заасан аудитын сэдвийг үндэслэн Монгол Улсын Ерөнхий аудитор аудитын төлөвлөгөөг жилийн болон хэтийн хугацаагаар боловсруулж батална.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.