Jury

Тавдугаар бүлэг. Бусад

Оюуны өмчийн тухай хууль 24 дүгээр зүйл. Оюуны өмчийн байгууллагын үйлчилгээний хөлс

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2020-01-23
Мөрдөж эхэлсэн
2020-12-01
Эх сурвалжаас татсан
2026-10-22

24.1.Хууль тогтоомжид заасан журмын дагуу оюуны өмчийн эрхийн хамгаалалт хийлгэх, лавлагаа авахад улсын тэмдэгтийн хураамж, үйлчилгээний хөлс төлнө.

24.2.Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх дараах үйлчилгээний хөлсний хэмжээг Засгийн газар тогтооно:

24.2.1.Зохиогчийн эрхийн тухай хуульд заасан үйлчилгээ;
/Энэ заалтад 2021 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.2.2.Патентийн тухай хуульд заасан үйлчилгээ;

24.2.3.Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай хуульд заасан үйлчилгээ;

24.2.4.Маргаан шийдвэрлэх зөвлөлийн үйлчилгээ;

24.2.5.Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн зөвлөлийн үйлчилгээ;

24.2.6.оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийг сонгон шалгаруулж, зөвшөөрөл олгох үйлчилгээ;
/Энэ заалтад 2026 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

24.2.7.оюуны өмчийн үнэлгээчин болон зуучлагчийн бүртгэлийн үйлчилгээ;

24.2.8.оюуны өмчийн мэдээллийн төвийн үйлчилгээ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Оюуны өмчийн байгууллагаас үзүүлэх үйлчилгээний хөлсний хэмжээг тогтоох тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.