Jury

Есдүгээр бүлэг. Санал авах, сонгуулийн дүн гаргах

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 60 дугаар зүйл. Саналын хуудаст нэр дэвшигчийн нэрийг бичих дараалал

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-12-20
Мөрдөж эхэлсэн
2019-12-23
Эх сурвалжаас татсан
2026-11-03

60.1.Саналын хуудаст нам, эвсэл, тэдгээрээс тойрогт нэр дэвшигч, бие даан нэр дэвшигчийн нэрийг дараах дарааллын дагуу бичнэ:
/Энэ хэсэгт 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./

60.1.1.намын нэрийг Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн дарааллаар;

60.1.2.эвслийн нэрийг тухайн эвсэлд нэгдсэн орсон намуудаас хамгийн түрүүнд Улсын дээд шүүхэд бүртгүүлсэн намын дарааллаар;

60.1.3.нам, эвслээс тойрогт нэр дэвшигчийг тухайн нам, эвслээс тойрогт ирүүлсэн дарааллаар;
/Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

60.1.4.бие даан нэр дэвшигчийг Сонгуулийн ерөнхий хороонд бүртгэсэн дарааллыг баримтлан нам, эвслээс тойрогт нэр дэвшигчдийн нэрийн дараа.
/Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар нэмэлт оруулсан./

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Энэ хууль

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.