1.1.Энэ хуулийн зорилт нь Монгол Улсын Их Хурлын сонгуулийг зохион байгуулж явуулах үндсэн зарчим, журмыг тодорхойлж, түүнтэй холбогдсон харилцааг зохицуулах, Монгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрхийг хангахад оршино.
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль
Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль нь 2019-12-20-нд батлагдсан, 87 зүйлтэй. Legalinfo.mn-ийн нэмэлт, өөрчлөлтийн тэмдэглэл 11 огноотой, хамгийн сүүлийнх нь 2026-07-02.
Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх
- Legalinfo.mn дахь төлөв
- Хүчин төгөлдөр
- Баталсан
- 2019-12-20
- Мөрдөж эхэлсэн
- 2019-12-23
- Баталсан газар
- Төрийн ордон, Улаанбаатар хот
- Эх сурвалжаас татсан
- 2026-11-03
- Албан ёсны нэр
- МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН СОНГУУЛИЙН ТУХАЙ
Агуулга
87 зүйлНэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл
10 зүйл- 1 дүгээр зүйлХуулийн зорилт
- 2 дугаар зүйлМонгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомж
- 3 дугаар зүйлХуулийн нэр томьёоны тодорхойлолт
- 4 дүгээр зүйлМонгол Улсын Их Хурлын сонгууль
- 5 дугаар зүйлМонгол Улсын иргэний сонгох, сонгогдох эрх
- 6 дугаар зүйлУлсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх эрх
- 7 дугаар зүйлСонгуулийн зарчим
- 8 дугаар зүйлСонгуулийн үйл ажиллагааг автоматжуулах
- 9 дүгээр зүйлСонгууль товлон зарлах
- 10 дугаар зүйлСонгуулийн үйл ажиллагааны эдийн засгийн баталгаа
Хоёрдугаар бүлэг сонгуулийн нутаг дэвсгэрийн зохион байгуулалт
3 зүйлГуравдугаар бүлэг Сонгуулийн байгууллага, түүний зохион байгуулалт
7 зүйл- 14 дүгээр зүйлСонгуулийн байгууллага
- 15 дугаар зүйлСонгуулийн ерөнхий хорооны бүрэн эрх
- 16 дугаар зүйлАймаг, нийслэлийн сонгуулийн хорооны эрх
- 17 дугаар зүйлСум, дүүргийн сонгуулийн хорооны эрх
- 18 дугаар зүйлХэсгийн хорооны чиг үүрэг
- 19 дүгээр зүйлСонгуулийн хороодын ажлын зохион байгуулалт
- 19¹ дүгээр зүйлГадаад улсад байгаа иргэдээс санал авах ажлыг зохион байгуулах төв болон салбар комиссын чиг үүрэг
Дөрөвдүгээр бүлэг Сонгогчдын нэрийн жагсаалт
6 зүйл- 20 дугаар зүйлСонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх
- 21 дүгээр зүйлЭэлжит бус, нөхөн сонгуулиар сонгогчдын нэрийн жагсаалт үйлдэх, танилцуулах, хүргүүлэх
- 22 дугаар зүйлИтгэмжлэгдсэн ажилтан
- 23 дугаар зүйлСонгогчдын нэрийн жагсаалттай холбогдсон гомдлыг шийдвэрлэх журам
- 24 дүгээр зүйлСонгогч шилжих
- 25 дугаар зүйлИргэний шилжилт хөдөлгөөнийг зогсоох
Тавдугаар бүлэг Нам, эвсэл сонгуульд оролцох
3 зүйлЗургадугаар бүлэг Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх, нэр дэвшигчийг бүртгэх
7 зүйлДолдугаар бүлэг Сонгуулийн мөрийн хөтөлбөр, сурталчилгаа
13 зүйл- 36 дугаар зүйлСонгууль эрхэлсэн байгууллага
- 37 дугаар зүйлСонгууль эрхэлсэн байгууллагын бүрэлдэхүүн
- 38 дугаар зүйлСонгуулийн мөрийн хөтөлбөр
- 39 дүгээр зүйлСонгуулийн сурталчилгаа
- 40 дүгээр зүйлСонгуулийн сурталчилгаанд тээврийн хэрэгсэл ашиглах
- 41 дүгээр зүйлСонгуулийн сурталчилгааны хэвлэмэл материал хэвлүүлэх, тараах, хүргэх
- 42 дугаар зүйлСонгуулийн сурталчилгаанд зурагт самбар ашиглах
- 43 дугаар зүйлНамын далбааг сонгуулийн сурталчилгаанд ашиглах
- 44 дүгээр зүйлСонгогчтой хийх уулзалт, хурал, цуглаан
- 45 дугаар зүйлУхуулах байр ажиллуулах
- 46 дугаар зүйлСонгуулийн сурталчилгаанд радио, телевиз ашиглах
- 47 дугаар зүйлСонгуулийн сурталчилгаанд цахим орчин ашиглах
- 48 дугаар зүйлХууль бус сурталчилгааг хориглох
Наймдугаар бүлэг Сонгуулийн зардал
10 зүйл- 49 дүгээр зүйлСонгуулийн зардал
- 50 дугаар зүйлСонгуулийн зардлын дээд хэмжээ
- 51 дүгээр зүйлСонгуулийн зардлын данс
- 52 дугаар зүйлСонгуулийн зардлын данснаас зарлага гаргах
- 53 дугаар зүйлСонгуулийн хандив
- 54 дүгээр зүйлМөнгөн хандив
- 55 дугаар зүйлМөнгөн бус хандив
- 56 дугаар зүйлХандив өгөх, хүлээн авахыг хориглох
- 57 дугаар зүйлСонгуулийн зардлын тайлан
- 58 дугаар зүйлСонгуулийн зардлын тайлангийн хяналт ба нээлттэй, ил тод байдал
Есдүгээр бүлэг Санал авах, сонгуулийн дүн гаргах
19 зүйл- 59 дүгээр зүйлСаналын хуудас
- 60 дугаар зүйлСаналын хуудаст нэр дэвшигчийн нэрийг бичих дараалал
- 61 дүгээр зүйлСаналын хуудсыг хэвлүүлэх, хүргүүлэх, хадгалах, хамгаалах
- 62 дугаар зүйлСанал авах байр, хугацаа
- 63 дугаар зүйлЗөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал авах ажиллагаа
- 64 дүгээр зүйлЗөөврийн битүүмжилсэн саналын хайрцгаар санал өгөх
- 64¹ дүгээр зүйлГадаад улсад байгаа иргэдийн санал авах газар, хугацаа
- 65 дугаар зүйлСанал авах байранд санал авах ажиллагаа
- 66 дугаар зүйлСонгогч саналаа өгөх
- 66¹ дүгээр зүйлГадаад улсад байгаа сонгогч санал өгөх
- 67 дугаар зүйлСонгууль ажиглах
- 68 дугаар зүйлАжиглагчийн эрх
- 69 дүгээр зүйлСанал авах өдөр санал тоолох төхөөрөмжийн хэвийн үйл ажиллагааг хангах
- 70 дугаар зүйлСанал авах өдөр хориглох үйл ажиллагаа
- 71 дүгээр зүйлСанал хураалтын дүн гаргах, дамжуулах
- 72 дугаар зүйлСаналын хуудсыг хүчингүйд тооцох
- 72¹ дүгээр зүйлГадаад улсад байгаа иргэдээс авсан саналыг тоолох
- 73 дугаар зүйлСанал хураалтын дүн, сонгуулийн баримт бичгийг хүргүүлэх
- 74 дүгээр зүйлСонгуулийн дүн гаргах, мэдээлэх
Аравдугаар бүлэг Ээлжит бус, нөхөн сонгууль явуулах, орон гарсан суудлыг нөхөх, нэмэлт болон дахин санал хураалт явуулах
5 зүйлАрван нэгдүгээр бүлэг Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага, гомдол маргаан хянан шийдвэрлэх харьяалал
2 зүйлАрван хоёрдугаар бүлэг Бусад асуудал
2 зүйлЭхний зүйлүүд
1 дүгээр зүйл. Хуулийн зорилт
2 дугаар зүйл. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомж
2.1.Монгол Улсын Их Хурлын сонгуулийн хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.
3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёоны тодорхойлолт
3.1.Энэ хуульд хэрэглэсэн дараах нэр томьёог доор дурдсан утгаар ойлгоно:
3.1.1."18 нас хүрсэн" гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;
3.1.2."25 нас хүрсэн" гэж тухайн иргэний төрсөн он, сар, өдрөөс тоолоход сонгуулийн санал авах өдөр буюу түүнээс өмнө тухайн насанд хүрсэн байхыг;
3.1.3."нэр дэвшигч" гэж 25 нас хүрсэн, энэ хуульд заасны дагуу Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшин бүртгүүлж, нэр дэвшигчийн үнэмлэх авсан Монгол Улсын иргэнийг;
3.1.4."итгэмжлэгдсэн ажилтан" гэж улсын бүртгэлийн байгууллагатай гэрээ байгуулан ажиллаж байгаа төрийн захиргааны болон төрийн үйлчилгээний албан хаагчийг;
3.1.5."итгэмжилсэн хүн" гэж сонгогч өөрөө тухайлан сонгож, санал өгөхөд нь унших, бичих хэлбэрээр туслалцаа үзүүлэх чадвартай, насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай иргэнийг;
3.1.6."сонгогч" гэж сонгогчдын нэрийн жагсаалтад бүртгэгдсэн, сонгуулийн эрх бүхий иргэнийг;
3.1.7."сонгуулийн эрх бүхий иргэн" гэж Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 9 дэх хэсэгт заасан 18 насанд хүрсэн, эрх зүйн бүрэн чадамжтай Монгол Улсын иргэнийг;
3.1.8."сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болох нь тогтоогдсон" гэж сонгуулийн хууль тогтоомж зөрчсөн болохыг хуульд заасны дагуу тогтоож, энэ тухай холбогдох байгууллагын шийдвэр гарсан байхыг;
3.1.9.“цахим хуудас” гэж бүх төрлийн контентыг интернэтийн домэйн нэр ашиглан хэрэглэгчид хүргэдэг программ хангамжийг;
/Энэ заалтад 2023 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн хуулиар өөрчлөлт оруулсан./
3.1.10."ял эдэлж байгаа" гэж Эрүүгийн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн болон нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй, эсхүл торгох ялыг биелүүлээгүй байхыг ойлгоно.
ХУУЛИЙН СУДАЛГАА
Хуулиас хариулт хайя.
Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.
Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.