Jury

Наймдугаар бүлэг. Сонгуулийн зардал

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль 57 дугаар зүйл. Сонгуулийн зардлын тайлан

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-12-20
Мөрдөж эхэлсэн
2019-12-23
Эх сурвалжаас татсан
2026-11-03

57.1.Сонгуулийн зардлын тайланд орлого ба зарлагын мэдээллийг бүрэн тусгана.

57.2.Сонгуулийн зардлын тайлан нь мөнгөн ба мөнгөн бус хөрөнгийн санхүүгийн тайлан байна.

57.3.Нам, эвсэл санал авах өдрөөс хойш 45 хоногт, нэр дэвшигч санал авах өдрөөс хойш 30 хоногт багтаан зардлын тайландаа хувийн аудитын хуулийн этгээдээр дүгнэлт гаргуулан, төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

57.4.Зардлын тайланг дараах үзүүлэлтээр гаргана:

57.4.1.сонгуулийн зардлын дансанд орсон орлогын нийт хэмжээг энэ хуулийн 49.2-т заасан хөрөнгийн эх үүсвэр болон гүйлгээ тус бүрээр;

57.4.2.хандивлагч иргэн, хуулийн этгээдийн энэ хуулийн 54.4-т заасан мэдээлэл болон хандивын хэмжээ, хэлбэр;

57.4.3.зарлагын ангилал, гүйцэтгэл, гэрээний хамт;

57.4.4.үлдэгдлийн хэмжээ, байршил;

57.4.5.сонгуулийн зардлын данснаас зарлага гаргаж эхлэхийн өмнөх мөнгөн хөрөнгийн хэмжээ.

57.5.Сонгуулийн зардлын данс байршуулсан банкны захирал, эсхүл салбарын эрхлэгч уг дансны бүх гүйлгээний хуулгыг гаргаж, санал авах өдрөөс хойш 30 хоногийн дотор төрийн аудитын дээд байгууллагад хүргүүлнэ.

Энэ зүйлийг иш татсан заалтууд

  1. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн зарим заалт Монгол Улсын Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр213

  2. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсгийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  3. Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.7 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  4. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг хянан шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

  5. Эрүүгийн байцаан шийтгэх хууль, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хууль Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх тухай маргааныг эцэслэн шийдвэрлэсэн тухай

    ЗаалтЭх бичвэр

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.