Jury

Хоёрдугаар бүлэг. Төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль 9 дүгээр зүйл. Засгийн газрын бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-10-10
Мөрдөж эхэлсэн
2019-10-10
Эх сурвалжаас татсан
2026-10-07

9.1.Засгийн газар зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

9.1.1.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх бодлогын баримт бичиг боловсруулах, хэрэгжүүлэх;
/Энэ заалтыг 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан./

9.1.2.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх хууль тогтоомжийн биелэлтийг хангах, энэ талаар холбогдох байгууллага, албан тушаалтанд үүрэг, даалгавар, чиглэл өгөх;

9.1.3.хуульд өөрөөр заагаагүй бол зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар хамтран ажиллах Засгийн газар хоорондын гэрээ, хэлэлцээр байгуулах;

9.1.4.терроризмтой тэмцэх үйл ажиллагаанд төрийн цэргийн байгууллагын томилгоот бүлгийг оролцуулах саналыг Зэвсэгт хүчний ерөнхий командлагчид тавих;

9.1.5.террорист үйлдлийн улмаас онц байдал тогтоох нөхцөл байдал үүссэн тохиолдолд Монгол Улсын Үндсэн хууль, холбогдох хууль тогтоомжийн дагуу онц байдал тогтоох асуудлыг тавьж шийдвэрлүүлэх;

9.1.6.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлийн хориг арга хэмжээний тогтоолыг даруй хэрэгжүүлэх;

9.1.7.Нэгдсэн Үндэстний Байгууллагын Аюулгүйн зөвлөлд хүн, хуулийн этгээдийг хориг арга хэмжээний жагсаалтад оруулах, хасах тухай хүсэлт гаргах;

9.1.8.терроризмтой тэмцэх чиг үүрэг бүхий байгууллагын саналыг үндэслэн дотоодын жагсаалтыг батлах;

9.1.9.хоёрдмол зориулалттай бараа, бүтээгдэхүүний жагсаалт батлах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.