Jury

Хоёрдугаар бүлэг. Төрийн байгууллага, албан тушаалтны бүрэн эрх

Үй олноор хөнөөх зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх тухай хууль 8 дугаар зүйл. Монгол Улсын Ерөнхийлөгчийн бүрэн эрх

Jury AI-аас асуухLegalinfo.mn дээрх албан эх

Legalinfo.mn дахь төлөв
Хүчин төгөлдөр
Баталсан
2019-10-10
Мөрдөж эхэлсэн
2019-10-10
Эх сурвалжаас татсан
2026-10-07

8.1.Монгол Улсын Ерөнхийлөгч зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:

8.1.1.Монгол Улсын Ерөнхийлөгч-Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэргүүн нь бүрэн эрхийн хүрээнд зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх үйл ажиллагааны талаар холбогдох төрийн байгууллагын тайлан, мэдээллийг сонсох, Засгийн газарт чиглэл өгөх;

8.1.2.террорист үйлдлийн улмаас онц байдал тогтоосон үед цэрэг хөдөлгөх захирамж гаргах;

8.1.3.зэвсэг дэлгэрүүлэх болон терроризмтой тэмцэх талаар хуульд заасны дагуу холбогдох дүрмийг батлах.

ХУУЛИЙН СУДАЛГАА

Хуулиас хариулт хайя.

Нөхцөл байдлаа бичээд судалгаагаа эхлүүлээрэй.

Хариулт нь хуульчийн зөвлөгөөг орлохгүй. Шийдвэр гаргахаасаа өмнө эх сурвалжийг шалгаарай.